Казахсанд ээлжит бус сонгууль зарлажээ

2015 оны 2 сарын 27

Казахстаны Төрийн тэргүүн Нурсултан Назарбаев  тус улсад Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийг  ирэх дөрөвдүгээр  сарын 26-нд явуулах тухай зарлигт гарын үсэг зуржээ.

Тэрбээр Ерөнхийлөгчийн  ээлжит сонгууль 2016 оны сүүлчээр болох ёстой  байсныг сануулж, парламентын сонгуультай бараг давхцаж байгаа нь Үндсэн хуулийн заалттай зөрчилдөж байгааг өгүүлсэн байна. Үүнтэй холбоотойгоор ард иргэд Төрийн тэргүүний сонгуулийн хугацааг нь нааш татах, эсвэл Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг сунгах асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулах  тухай санал гаргаж байгааг хэлжээ.

Өдгөө 74 настай Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев  ээлжит бус сонгуульд улиран нэр дэвших эсэх нь тодорхойгүй байна. Үндсэн хуулийн дагуу Төрийн тэргүүний албан тушаалд нэг хүнийг хоёроос дээш удаа сонгохыг хориглодог. Гэхдээ энэ заалт тус улсын анхны Ерөнхийлөгч Н.Назарбаевт хамаардаггүй.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18294
0 эможи
keyboard_arrow_up