Нэг хөл дээрээ 7 цаг зогссон залуу“BMW” хожлоо

2015 оны 2 сарын 26

Хятадын Жанши мужид сонирхолтой нэгэн тэмцээн болжээ. Энэ нь нэг хөл дээрээ машин түшин хамгийн удаан зогсогчийг шалгаруулах тэмцээн юм. Тэмцээнд 100 гаруй хүн оролцож хасагдах журмаар оролцсон бөгөөд тэмцээн өглөөний 9:30 цагт эхэлсэн байна. Үд дунд болоход тэмцээний дүрэм чангарч хөлийн хуруун дээр зогсож эхлэсэн байна. Тэмцээний ялагч “BMW”-ын автомашинаар шагнуулсан ба тэрбээр 7 цагийн турш тасралтгүй нэг хөл дээрээ зогссон байна. Үүнтэй ижил төстэй тэмцээн Шриланк улсад болж байсан ба ялагч нь 40 гаруй цаг зогсож дэлхийн дээд амжилтын эзэн болж байжээ.   

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18221
0 эможи
keyboard_arrow_up