Хоригдлуудад мини хот байгуулжээ

2015 оны 2 сарын 16

БНХАУ-ын нийслэл Бээжин хотын нэгэн шоронд мини хотхон байгуулж, хоригдлуудыг нийгэмшихэд нь туслах болсон байна. The Daily Mirror –оос мэдээлж байгаагаар энэ хотхон нь автобус, метроны зогсоолтой, банк, супермаркет, интернэт кафетай юм байна. 20 гаруй жилийн амьдралаа торны цаана өнгөрөөсөн иргэдэд жирийн нийгэмд амьдрахад нь дасан зохицох чадварыг суулгахаар энэ хотхоныг байгуулж, суллагдсан иргэдийг банкны карт хэрэглэх, гар утас, компьютертэй хэрхэн харьцахыг зааж сургахаар болсон байна. Зарим иргэдийн хувьд шоронгоос суллагдсныхаа дараагаар сэтгэл зүйн дарамтанд орж, дахин гэмт хэрэг үйлдэх эрсдэл нилээд өндөр байдаг аж. Харин ийм энгийн амьдралын дадал зуршлыг суулгаснаар гэмт хэрэг үйлдэн дахин “аавын хаалга татах” иргэдийн тоо буурна гэж тус улсын эрх баригчид үзсэн гэнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17785
0 эможи
keyboard_arrow_up