2015 онд Хятадад мэндлэх хүүхдийн тоо сая гаруйгаар өснө
2015 оны 2 сарын 16
Энэ жил БНХАУ-д мэндлэх хүүхдийн тоо нэг сая гаруйгаар өснө хэмээн Сяньхуа агентлаг мэдээллээ. Статистик мэдээгээр 2014 онд Хятадад 16.9 сая хүүхэд мэндэлсэн байна. Энэ нь өмнөх оны үзүүлэлтээс 470 гаруй мянгаар өссөн үзүүлэлт байсан аж.
Хятад улсын Хүн амын холбооны мэдэгдэж буйгаар төрөлт нэмэгдсэн нь хүүхдийн тоог хязгаарлах бодлогыг өөрчилсний үр дүн гэнэ. Өнгөрсөн оны эцсийн байдлаар нэг сая орчим гэр бүл хоёр дахь хүүхдээ гаргах хүсэлт илгээсэн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
17738
0 эможи