Усан онгоцны ослоор амь үрэгдэгсдийн тоо 64 хүрчээ
2014 оны 4 сарын 21
Өмнөд Солонгосын аврагчид живсэн усан онгоцон дотор шумбаж, ор сураггүй алга болсон 268 хүнийг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна. Эрх баригчид ослоор амь үрэгдэгсдийн тоо 64-т хүрч, аврагдсан хүмүүсийн тоо 174 болж өөрчлөгдсөнийг зарласан байна. Инчеоноос Чежү арлыг зорьж явсан “Sewol” онгоцны 476 зорчигчийн 339 нь “Ансан” ахлах сургуулийн сурагчид байсан юм. Эрлийн багийнхан сураггүй алга болсон 268 зорчигчоос амьд хүн үлдээгүй хэмээн яаран дүгнэлт хийхээс татгалзаж, эрлээ үргэлжлүүлж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1753
0 эможи