Мишель Обама кинонд тоглоно
2014 оны 4 сарын 21
АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обама "Парк ба амралтын бүс” кинонд тоглох гэж байгаа юм байна. Тэрээр уг инээдмийн кинонд дүр бүтээх болсондоо ихэд баяртай байгаа аж. Гэхдээ Мишель Обамагаас өмнө дээрх цуврал кинонд АНУ-ын Дэд ерөнхийлөгч Жо Байден мөн киноны үзэгдэлд тоглож байсан удаатай юм. Барак Обамагийн эхнэр Мишель Обама тус цувралын “Moving Up” ангид тоглож, хүүхдийн таргалалтын эсрэг сэдвээр яриа өрнүүлэх юм байна. Түүнчлэн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон хүртэл энэ цувралд бяцхан дүр бүтээхийг найруулагч санал болгоод байгаа гэлээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1751
0 эможи