Б.Обама Ялалтын баярын арга хэмжээнд оролцохгүй
2015 оны 2 сарын 11
Энэ жил Ялалтын баярын 70 жилийн ойг Москва хотод тэмдэглэнэ. Уг арга хэмжээнд оролцох урилгыг дэлхийн улс орнуудын төр, засгийн тэргүүнүүдэд илгээсэн тухай ОХУ-ын эрх баригчид мэдээлсэн билээ. Харин "АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама Москвад болох Ялалтын баярын арга хэмжээнд оролцохгүй болов уу. Ерөнхийлөгч Б.Обамад Москвад явах төлөвлөгөө байхгүй гэвэл та нар гайхшрахгүй байх" гэж Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүйн асуудал хариуцсан зөвлөхийн туслах Бен Родс гадаадын сэтгүүлчдэд зориулсан хэвлэлийн бага хурлын үеэр хэлжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
17483
0 эможи