Хятадын тэрбумтан Лю Ханыг цаазаллаа

2015 оны 2 сарын 09

БНХАУ-ын Хубэй мужийн шүүх тус улсын уул уурхайн томоохон “Hanlong Group” корпорацийн тэргүүн асан тэрбумтан Лю Ханийг гэмт хэргийн мафийн бүлэглэл үүсгэж санаатайгаар хүн амины хэрэг үйлдсэн хэрэгт буруутган шалгаж байсан юм. Тэгвэл өнөөдөр   өглөө тус мужийн шүүх Лю Ханийг цаазаар авах ялыг гүйцэтгэх тушаал гаргасан гэж “Синьхуа” агентлаг мэдээлжээ.

Тушаал гарсан даруйд Лю Ханьтай хамт түүний ах Лю Вэй болон Тан Сяньбин, Чан Дунхуа, Тянь Сяньвэйю зэрэг хамсаатныг тэр даруй цаазалсан байна. Хятад даяар дуулиан тарьсан энэ хэрэгт нийтдээ 36 хүн холбогдсоноос   ийнхүү тав нь цаазлуулж, таван хүн хоёр жил хоригдсоны дараа цаазлуулах, дөрөв хүн бүх насаараа хоригдох, 22 хүн янз бүрийн хугацаагаар хоригдох ял тус тус оноосон юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17368
0 эможи
keyboard_arrow_up