Орос, Хятад, Энэтхэг гурав шинэ дүрэм бий болгох уу
2015 оны 2 сарын 04
Орос, Хятад, Энэтхэг улсын Гадаад хэргийн сайд нар өнгөрсөн даваа гаригт Бээжин хотноо уулзаж, Ази Номхон далайн бүс нутагт харилцан зөвлөлдөх шинэ механизм бүрдүүлэх тухай тохиролцжээ. Гадаад хэргийг сайд нарын төвшинд гурван өдөр болсон энэ уулзалтын үр дүнгээр талууд хамтарсан мэдэгдэл гаргасан байна. Хятадйн Гадаад хэргийн сайд ван И хэвлэлийн бага хурал дээр "Манай гурван улс энэ бүс нутгийн орны хувьд шинэ ба хуучин механизмууд зэрэгцэн оршиж байгаа нөхцөлд тогтовортой байдлыг сахин хамгаалж, хөгжил дэвшлийг эрэлхийлэхэд ихээхэн үүрэг, хариуцлага хүлээх ёстойгоо ухамсарлаж байна" гэжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
17082
0 эможи