Орос Хойд Солонгостой хамтарсан цэргийн сургууль хийнэ
ОХУ8 Хойд Солонгостой хамтран цэргийн сургууль хийхээр төлөвлөж байгаа тухай “Америкийн дуу хоолой” мэдээллээ. Оросын зэвсэгт хүчний ерөнхий штабын дарга Валерий Герасимов өнгөрсөн баасан гарагт батлан хамгаалах салбарын удирдлагуудтай уулзах үеэрээ энэ тухай ярьжээ. Тэрээр Бразиль, Куба, Хойд Солонгос, Вьетнамын батлан хамгаалах салбарын төлөөлөгчидтэй яриа хэлэлцээ хийж, эдгээр улстай хамтарсан цэргийн сургууль хийх талаар санал гаргана хэмээн хэлжээ. Хэрэв энэ мэдээлэл үнэн бол Украины асуудлаас үүдэн Оросыг ганцаардуулж дахин хүйтэн дайн эхлүүллээ гэлцэж буй олон улсын харилцаа улам бүр ээдрээтэй болох юм. АНУ-Өмнөд Солонгостой хамтарсан цэргийн сургууль олон хийдгийн эсрэг ОХУ ч Хойд Солонгостой хамтрах нь байдлыг улам хурцатгана хэмээн ажиглагчид үзэж байна.