Нарийнсухайтад Хятадууд нүүрсний цахилгаан станц байгуулна

2015 оны 2 сарын 02

Монголын “МакЭнержи”  компани Хятадын эрчим хүчний Харбин компанитай хамтран Өмнөговь аймгийн Нарийнсухайтын уурхайн орчимд 2х135 MB-т хүчин чадалтай цахилгаан станц байгуулахаар гэрээ байгуулжээ. Хоёр  талын хамтын ажиллагааны гэрээг энэ сарын 27-нд Бээжин хотноо Монгол Улсын элчин сайдын яамнаа байгуулж талууд гарын үсэг зурсан байна. Энэ гэрээг байгуулснаар Өмнөговь аймгийн эрчим хүчний хэрэглээг бүрэн хангахаас гадна уурхайн олборлолтын хүчин чадлыг нэмэгдүүлж, үйл ажиллагааны өртөг зардал буурна хэмээн Монголын Засгийн Газар үзэж байгаа аж. Үүнээс гадна энэ нүүрсний цахилгаан станц нь Оюу Толгой, Цагаансуврага, Таван толгойн уул уурхайн томоохон аж ахуйн нэгжүүдийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг бүрэн хангах юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16923
0 эможи
keyboard_arrow_up