Монгол хүн буриадын гаалийн ажилтанд авлига өгөхийг завджээ

2015 оны 1 сарын 30

Буриадын гаалын ажилтанд албан үүргээ гүйцэтгэж байх үед нь авлига өгөхийг завдсан Монгол Улсын иргэнийг буриадын гаалийн авлигатай тэмцэх хэлтэс шалгаж эхэлсэн байна. baikal-media.ru сайтад бичсэнээр бол Хиагтын боомтоор ачааны машинаар нэвтрэх гэж байсан Монгол Улсын иргэн 49 настай эрэгтэй  гаалийн журам зөрчиж үүний нь төлөө хариуцлага оногдуулах гэсэн байцаагчид дугтуйтай 6000 рубль өгөхийг завджээ. Албан ажлаа хийж байсан Оросын гаалийн ажилтан үүнийг нь авалгүй зохих журмын дагуу шаардлага тавьж холбогдох албан тушаалтанд мэдэгдсэн байна. Буриадын Хиагт боомт нь ажиглалтын камераар бүрэн тоноглогдсон тул энэ бүхий л байдлыг баримтжуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16869
0 эможи
keyboard_arrow_up