Тайвань улсад “ноцтой” шувууны ханиад дэгдлээ

Тайваний Хөдөө Аж Ахуйн Зөвлөлийн тэргүүн мэдэгдэл хийх үеэрээ, тус улсад гараад байгаа шувууны ханиадны тархалт өнгөрсөн 10 жилийн хугацаанд бүртгэгдээгүй дээд хэмжээнд хүрээд байгааг онцолжээ.Өнөөдрийн байдлаар шувууны аж ахуйд ажиллаж байсан 2300 гаруй хүнийг эмнэлгийн хяналтад байлгаж байгаа гэнэ.Нийтдээ 9 мужид шувууны ханиадны хяналт шинжилгээ явуулж байгаа юм. H5-ийн төрлийн шувууны ханиад илэрснээс хойшхи 2 долоо хоногийн хугацаанд 400,000 гаруй шувууг устгалд оруулаад байгааг орон нутгийн хэвлэл онцолжээ. Мөн тус улсын Эрүүл Мэндийн Ажилчдын мэдээлснээр өнгөрсөн баасан гарагт H3N2 халдвар авсан 2 настай хүүхэд амьсгал хураажээ. Нийтдээ 300 гаруй аж ахуйд энэ аюулт халдварт бүртгэгдээд байна. Үүнээс 180 гаруй фирмийн шувууны дунд устгал явуулсан гэнэ. Энэ шувууны ханиадны анхны тохиолдол өнгөрсөн 1-р сарын 9-нд бүртгэгдснээс хойш халдвар хурдацтай тархажээ.









