Обама Энэтхэгт богино хугацааны айлчлал хийж байна
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама гурван өдрийн айлчлал хийхээр өчигдөр Энэтхэгт хүрэлцэн ирлээ. Үүнтэй холбогдуулж аюулгүй байдлын түвшинг урьд өмнө байгаагүй хэмжээнд хүртэл нь нэмэгдүүлжээ. Аюулаас хамгаалах байгууллагын олон мянган ажилтан үүнд оролцож байна. Дели хотод хөдөлгөөн хязгаарлаж, метроны буудлууд дээр шалгалт хийж буй аж.
Өнөөдөр болох Энэтхэгийн өдрийн баярт Обама хүндэт зочноор оролцох юм байна. Өчигдөр тэрбээр тус улсын Ерөнхий сайд Нарендра Модитой хэлэлцээр хийж, бизнесийн хүрээнийхэнтэй уулзжээ. Америкийн Ерөнхийлөгч Энэтхэгт хоёр дахиа ирж буй анхны тохиолдол энэ бөгөөд хоёр орны харилцааг бэхжүүлэхийг хичээж буйн илэрхийлэл гэж үзэж байна. Харин энэ удаад Обама Саудын Арабын шинэ хаантай уулзахын тулд айлчлалын хугацаагаа богиносгоход хүрсэн аж.