Бээжингийн агаарын бохирдол аюулын хэмжээнд хүрчээ

2015 оны 1 сарын 19

Өтгөн утаа тортог нийслэл хотын өндөр байшингуудыг бүрхэж хүн бүр амны хаалт зүүсэн байна. Тодруулбал,  өнгөрсөн пүрэв гаригийн үдээс хойш бохирдуулагчийн нягтрал нэг шоо метрт 568 микрограммд хүрсэн тухай Бээжин дэх АНУ-ын Элчин сайдын яамны албаны хүмүүс мэдэгдэв. Иймд барилгын ажилчдад тоос босгохгүй байхгыг даалгаж, хүмүүсийг амны хаалт зүүхийг уриалсан байна. Агаарын бохирдлыг бууруулах нь БНХАУ-ын Засгийн Газрын нэн тэргүүний зорилт болжээ. Энэхүү ажлын хүрээнд эрүүл ахуйн стандарт хангаагүй үйлдвэрүүдийг хааж, нүүрс хэрэглэхийг багасгах үүрэг өгөөд байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16031
0 эможи
keyboard_arrow_up