Rolls-Royce автомашины борлуулалт шинэ рекорд тогтоожээ

2015 оны 1 сарын 08

Rolls-Royce компани өнгөрөгч онд борлуулсан автомашиныхаа тоогоор рекорд тогтоосон байна. Жилийн хугацаанд 4,000 гаруй машин борлуулсан нь тус компанийн 111 жилийн түүхэнд тогтоосон дээд амжилт ажээ. Тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгч Rolls-Royce нь 2014 онд 4,063 машин худалдсан нь өмнөх оны борлуулалтаас 12 хувиар өссөн үзүүлэлт юм. Компанийн борлуулалтын өсөлт ийнхүү 5 дахь жилдээ үргэлжлэн өсч байгаа аж. Rolls-Royce-ийн борлуулалт Европт 40, Ойрх Дорнодод 20 хувийн өсөлттэй байжээ. Харин нийт борлуулалтынхаа тоогоор АНУ гуравдугаарт орсон байна. Компанийн Wraith загвар болон шинэ Ghost Series II машин нь ийнхүү рекорд тогтооход голлон нөлөөлсөн гэнэ. Rolls-Royce нь бусад өрсөлдөгчдөөсөө хавьгүй өндөр үнээр буюу 200,000 еврогоос дээш үнэ бүхий тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэдэг билээ.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15301
0 эможи
keyboard_arrow_up