Хятад улс АНУ-ыг гүйцэж түрүүллээ

2014 оны 4 сарын 15

Дэлхийн худалдааны байгууллагын (ДХБ) мэдэгдсэнээр, өнгөрсөн онд Хятад улс АНУ-ыг гүйцэж түрүүлснээр дэлхийн хамгийн том худалдаалагч боллоо. Хятад улс энэ жагсаалтыг анх удаа тэргүүлж байна. Өнгөрсөн оны худалдааны дүн болон энэ оны урьдчилсан таамгийг ДХБ даваа гарагт гаргасан юм.

 

Хятадын бараа бүтээгдэхүүний экспорт өнгөрсөн онд өмнөх оныхоосоо найман хувиар өсч 2,21 триллион доллар хүрчээ.
Импорт нь долоон хувиар өсөн 1,95 доллар болсон байна. Экспорт болон импорт нийлсэн 4,16 тэрбум доллартойгоор Хятад улс жагсаалтыг тэргүүлсэн бол, 3,91 триллион доллароор АНУ хоёрдугаар байрт оржээ.
Тэгвэл Герман 2,64 триллион доллароор гурав, Япон 1,55 триллион доллароор дөрөвдүгээрт орсон байна.
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1522
0 эможи
keyboard_arrow_up