Хагалгааны дараа сельфидсэн эмч нарыг ажлаас нь халжээ

2014 оны 12 сарын 26

Хятадын Ши ань мужийн Фенчен хувийн эмнэлгийн эрхлэгч, эмч, сувилагч нарын арваад хүнийг хагалгааны дараа сельфидсэн хэмээн ажлаас нь халжээ. Хагалгааны дараа ухаангүй өвчтөнийхөө дэргэд авахуулсан уг зураг өнгөрсөн долоо хоногт нийгмийн сүлжээгээр тарж, иргэдийн бухимдуулсан байна. Халагдсан эмч, ажилчид эмнэлгийн хагалгааны өрөөг нүүлгэн шилжүүлэх гэж буйтай холбогдуулан дурсгалын зураг татуулсан гэжээ. Гэвч өвчтөний нүүр ил гарсан, эмчийн мэргэжлийн ёс зүйд харшилсан үйлдэл хийж, олон нийтийн дургүйцлийг хүргэсэн тул ийнхүү шийтгэсэн байна. Ши ань мужийн Нийгмийн эрүүл мэндийн газраас тус эмнэлгийг иргэдээс албан ёсоор уучлалт гуйн, дахин ийм алдаа гаргахгүй байхыг хатуу анхааруулжээ.

 

-

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14721
0 эможи
keyboard_arrow_up