Оросын иргэд хямдралтай бараа худалдан авахыг илүүд үзэж байна

2014 оны 12 сарын 23

Эдийн засаг нь хүнд байдалд байгаа ч Оросын ард түмэн Зул сарын баяраа тэмдэглэнэ. 2014 онд доллар болон евротой харьцах рублийн ханш огцом унасны улмаас гаднаас оруулж ирсэн бүтээгдэхүүн, эд зүйлсийн үнэ эрс нэмэгдсэн юм. ОХУ-ын иргэн Валерий ярихдаа, “Бид дэлгүүр хэсэхдээ хямдралтай бараа бүтээгдэхүүнийг сонгож авахыг хичээх болсон” гэж ярьж байлаа. Барууны орнуудаас Оросын эсрэг авсан хориг арга хэмжээ болон газрын тосны үнэ унасны улмаас энэ он эхэлснээс хойш Оросын рублийн ханш 50 хувиар унасан. Орос улсын эдийн засгийн хямрал нь аялал жуулчлалын салбарт ч бас нөлөөлжээ. Хэрвээ рублийн ханш унасаар байвал бараа бүтээгдэхүүний ханш улам нэмэгдэнэ гэж худалдан авагчид тооцоолж эхэлсэн байна. Түүнчлэн Оросын рублийн ханшийн тогтворгүй байдлын улмаас гадаадын зарим брэндийн бүтээгдэхүүнийг ОХУ-д худалдаалахыг зогсоожээ. АНУ-ын Эйпль брэнд бүтээгдэхүүнийхээ үнийг 20 хувиар нэмэгдүүлснийхээ дараа худалдаагаа зогсоосон байна. ОХУ рублийн ханшаа тогтворжуулахгүй бол цаашид олон компани худалдаагаа зогсооход хүрэх юм. Москва хотын эдийн засгийн ахлах сургуулийн улс төрийн шинжээч Николай Петров, “Засгийн газар болон Төв банк энэ оны дараа рублийн ханшаа тогтворжуулна. Гэхдээ инфляцийн өсөлт өөрчлөгдөхгүй. Хамгийн чухал асуудал бол засгийн газар үүнийг хэрхэн зохицуулах тухай юм” хэмээн хэлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14520
0 эможи
keyboard_arrow_up