Америкийн хамгийн “үнэтэй - 10” сургууль
Бейтс нь 1855 онд байгуулагдсан хүмүүнлэгийн ухааны коллеж юм. Льюистон хотод байдаг энэхүү коллеж нь нээгдсэн цагаасаа л хойш сургалтын чанар, агуулгаараа бусдаас онцгойрсоор иржээ.
9.“Тринити” коллеж $57.300
Тринити коллеж нь Коннектикут мужийн төв хот болох Хартфордод байрладаг. АНУ-ын хоёр дахь ууган сургууль буюу Йелийн их сургууль байгуулагдсаны дараа 1823 онд байгуулагдсан түүхтэй.
Хувийн эзэмшлийн хүмүүнлэгийн ухааны коллеж бол Бард билээ. Уг коллеж 1860 онд Стефений санаачлагаар байгуулагдсан бөгөөд эргэн тойрон гол мөрөн ой модтой, үзэсгэлэнт байгалийн дунд оршдгоороо онцлогтой.
Чикаго хотын их сургууль нь 1890 онд Иллинойс мужид байгуулагджээ. Тус сургуулийг анх үндэслэн байгуулагч нь Америкийн баптистын нийгэмлэгийн тэргүүн, хөрөнгөтөн Жон Рокфеллер юм.
Жон Хопкинсийн их сургууль нь 1876 онд байгуулагдсан, үндэсний ууган боловсролын байгууллагуудын нэг билээ. Тус их сургуулийн нэрийг анх байгуулагдахад $7 сая ам.долларын (өнөөгийн ханшаар $1.4 тэрбум ам.доллар) хөрөнгө оруулсан Жонс Хопкинсын нэрээр нэрлэжээ.
Парсоны дизайны шинэ сургууль 1919 онд байгуулагджээ. Хэдийгээр олон үүсгэн байгуулагчтай боловч Америкийн аль ч сургуульд байхгүй шинэлэг хичээлүүдийг санаачилснаар нь Фрэнк Парсонсын нэрээр нэрлэжээ.
Дармут коллеж 1769 онд сайд Елеазар Уилокын санаачлагаар байгуулагдсан. Асар уудам талбайг эзлэн оршдог энэ сургууль нь хамгийн сайн сургалттай гэдгээрээ улсдаа алдартай.
Хүмүүнлэгийн ухааны Клермонт Маккенна коллеж нь Калифорни мужийн Лос Анжелос хотод оршдог. Тус улсын томоохон сургуульд тооцогддог тус коллеж Дэлхийн II дайны дараахан байгуулагджээ.
Уэслианы их сургууль нь 1831 онд байгуулагдсан. Үүсгэн байгуулагч Жон Уэслианы нэрээр нэлэгдсэн бөгөөд 1970 оноос эмэгтэй оюутан элсэлтийг зөвшөөрчээ.