Хятадын дотоод зах зээлд АНУ хүрээгээ тэлэхээр төлөвлөж байна

2014 оны 12 сарын 17

Чикаго хотноо мягмар гаригт эхэлсэн Америк-Хятадын худалдаа арилжааны талаарх Хамтарсан комиссын гурван өдрийн хуралдаан дээр яригдах сэдвүүдийн дотор БНХАУ-ын дотоод зах зээлд АНУ-ын компаниудын үйл ажиллагааг өргөжүүлэх явдлыг хангах тухай сэдэв томоохон байр суурийг эзлэх бололтой. Энэ талаар АНУ-ын Худалдааны сайд Пенни Прицкер, кабинетийн гишүүн Майкл Фроман нар мэдээлсэн байна. “Өнөөгийн байдлаар Хятад улс манай орны хувьд гурав дахь том экспортын зах зээл болж байна. 2013 онд бид 161 тэрбум ам.долларын өртөг бүхий бараа үйлчилгээг Хятадад нийлүүлсэн бөгөөд манай хоёр орны худалдааны цар хүрээ өнгөрөгч онд 617 тэрбум долларыг бүрдүүлсэн” гэж Прицкер дурджээ. Худалдааны сайдын өгүүлснээр, хоёр орны Хамтарсан комиссын гол зорилт нь АНУ-ын Ерөнхийлөгч Хятадад айлчлах үедээ БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй уулзан, хоёр талын хамтын ажиллагаагаа өргөжүүлж, эдийн засгийн харилцаа холбоогоо гүнзгийрүүлэх талаар хийсэн гэрээ хэлцлийг хэрэгжүүлэх явдал юм гэжээ. “Хятадын зах зээл дээр америкийн бараа үйлчилгээг өргөжүүлэх, оюуны өмчийн эрхийг, ялангуяа худалдааны нууцыг хамгаалах, Хятадад үйл ажиллагаа эрхэлж байгаа бүгдэд зориулж нэгдсэн дүрэм журмаар хангах болон бусад олон асуудлуудаар бид жилийн турш ярилцсаар ирсэн билээ” хэмээн Фроман нэмэн өгүүлсэн аж.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14147
0 эможи
keyboard_arrow_up