Евразийн эдийн засгийн холбоо байгуулна

2014 оны 4 сарын 11

Евразийн Орос, Белорусь, Казахстан гурван улсын эдийн засгийн холбоо ирэх 2015 оноос гурван улсын хамтарсан эдийн засгийн илүү ашигтай интеграци байгуулахаар төөлөвлөсөн талаар ОХУ-ын ерөнхий сайдын орлогч Игорь Шувалов “Дорнын форум”-ын үеэр мэдээлсэн байна.

Өөрөөр хэлбэл, Евразийн эдийн засгийн холбоо бий боно. Гурван орны ерөнхийлөгч нар 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс  энэ холбоо байгуулж ажиллуулах талаар тавдугаар сард гарын үсэг зурах аж. Энэ төлөвлөгөө хэрэгжинэ гэдэгт би итгэлтэй байна” хэмээжээ.

Тус холбоо нь Европын холбоотой “эдийн засгийн нийтлэг орон зай болоод чөлөөт худалдааны бүсийн” тухай хэлэлцэх юм байна. Мөн Евразийн холбоо нь үндэсний банкны үүрэг гүйцэтгэж холбооны улсуудын ерөнхийлөгчид юм уу, ерөнхий сайдад бүрэн захирагдаж ажиллах гэнэ. Холбооны ажлын хүрээнд Евразын төв банк байгуулан, “алтын” хэмээх нэгдсэн нэг валют бий болгох төслийг ярьж эхэлжээ. Гэхдээ шинэ валютыг 2025 оноос хэтрүүлэлгүй гүйлгээнд нэвтрүүлэх аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1381
0 эможи
keyboard_arrow_up