Хятадууд томоохон брендийг ингэж дуурайж байна
Хятадын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний загвар барууны үйлдвэрлэгчдийн шүдний өвчин болоод байна гэхэд хэлсдэхгүй. Тухайлбал, Их Британийн тансаг брэндийн автомашин, бараа бүтээгдэхүүний загварыг хятадууд хуулбарлах нь нэмэгдсэн тухай Английн хэвлэлүүдэд бичиж байна.
Харамсалтай нь Хятадын үйлдвэрлэгчдийн эсрэг шүүхэд зарга үүсгэсэн ч ялалт байгуулах магадлал тун бага аж. Учир нь хуулбарласан загварууд яльгүй ялгаатай, нэрний хувь өөр байгаа нь бүтээл хуулбарласан гэх үндэслэл байж чадахгүй гэнэ.
ЖИНХЭНЭ БА ХУУЛБАРЛАСАН ЗАГВАРУУД:
Их Британийн үйлдвэрлэсэн “Range Rover”-ийн “Evoque” автомашин 40 мянган фунт стерлингийн (62.2 мянган ам.доллар) үнэтэй.
Хятадын дуураймал “Land Wind X7” автомашин 26 мянган фунт стерлингийн (40.4 мянган ам.доллар) үнэтэй.
Их Британийн “Rolls Royce Phantom” 250 мянган фунт стерлингийн (389.1 мянган ам.доллар) үнэтэй.
Хятадын дуураймал загвар “Geely Ge” 220 мянган фунт стерлингийн (342.4 мянган ам.доллар) үнэтэй.
Зүүн талынх нь “Mulberry Alexa” брэндийн цүнх бөгөөд 4000 фунт стерлингийн (6230 ам.доллар) үнэтэй. Харин баруун талынх нь Хятадын хуулбарласан цүнх 20 фунт стерлингийн (31 ам.доллар) үнэтэй.
Зүүн талынх нь Англид үйлдвэрлэдэг “Hackett polo” цамц 90 фунт стерлингийн (140 ам.доллар) үнэтэй бол Хятадын дуураймал цамц 3 фунт стерлингийн (4.6 ам.доллар) үнэтэй.
Зүүн талынх нь Их Британийн загвар зохион бүтээгч Вивьенни Уэствудын зохион бүтээсэн загварын гутал бөгөөд 400 фунт стерлингийн (622.6 ам.доллар) үнэтэй. Хятадын хуулбар нь 18 фунт стерлингийн (28 ам.доллар) үнэтэй.
Эдгээр бараа нь Хятадын хуулбарлаж буй олон мянган барааны өчүүхэн хэсэг нь юм. Дэлхийд хамгийн алдартай шотланд вискиг хүртэл хуурамчаар үйлдвэрлэж байна. Өнгөрсөн онд Хятадын хууль сахиулагчид хуурамчаар архи, согтууруулах ундаа үйлдвэрлэсэн этгээдүүдийг баривчилж 480 мянган юаниар (50 мянган фунт стерлинг) торгож, шоронд хоригдох ял оногдуулжээ.
Гэсэн хэдий ч тус улсын эрх баригчид бараа бүтээгдэхүүний загвар хуулбарлах асуудалд төдийлөн ач холбогдол өгөхгүй байгаа нь барууны үйлдвэрлэгчдийн ундууцлыг төрүүлж байна. - See more at: http://world.time.mn/content/51901.shtml#sthash.rKpgaSsk.dpuf