Оросууд Европ руу нийлүүлэх хийн сувгаа өөрчилж байна

2014 оны 12 сарын 08

ОХУ-ын эрх баригчид Европ руу нийлүүлэх байгалийн хийн сувгаа өөрчилж байгаа аж. Тус улсын нефьт, хийн “Газпром” компанийн гүйцэтгэх захирал Алексей Миллер ярихдаа “Засгийн газар Европ руу нийлүүлэх байгалийн хийн “Өмнөд шугам” хоолойн ажлыг түр зогсоосон” гэжээ. Ингэснээр тэд Европ руу нийлүүлэх хийн хоолойн шугамаа өөрчилж байгаа аж. Алексей Миллер “Олон жилийн турш Оросын тал Украинаар дамжин Европ руу байгалийн хий нийлүүлж байсан. Гэвч Украины тал дамжин өнгөрөх орны хувьд улс төр, нийгмийн тогтворгүй байгаа учир манай тал бусад сувгаар Европ руу байгалийн хий нийлүүлэх хоолой байгуулахыг судалж байна” гэжээ. Түүний ярьснаар Хар тэнгисийн доогуур барьж байгаа дамжуулах хоолойн барилга дуусч, умард шугамын төсөл хэрэгжиж эхэлбэл Украин нь Оросын байгалийн хийн транзит шугамаа алдана гэсэн үг. Гэхдээ Оросын тал Украины дотоодын байгалийн хийн хэрэгцээг баталгаатай хангана гэж Алексей Миллер онцолсон байна. Энэ оны хоёрдугаар сараас Украинд бий болсон тогтворгүй байдлын улмаас оросууд байгалийн хийн нийлүүлэлтээ илт хязгаарласан юм. Зарим хэвлэлд бичсэнээр Украин улс байгалийн хийн дутагдалд ороод байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13417
0 эможи
keyboard_arrow_up