Орос оронд хэцүү цаг ирсэнийг сануулав
Өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 4-ний өдөр Кремльд болсон Холбооны чуулга уулзалтанд ОХУ-ын Ерөнхийлөгч В. Путин оролцож мэдэгдэл хийлээ.Тэрбээр “ОХУ нь дэлхийн амар амгалан байдлыг хангах, бусад улсуудтай тэгш эрхтэй хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бэлэн байна. Айлган түрэмгийлэх бодлого нь өчигдөрхөн бий болсон зүйл биш бөгөөд энэ нь хэдэн зуун биш гэхэд хэдэн арван жилийн туршид Орос орны зүг чиглэсээр ирсэн билээ. Бүх л цаг үеийн турш Орос улс маш хүчирхэг, бие даасан улс байсаар ирсэн. Мөн цаашид ч Оросын ард түмэн эв нэгдэлтэйгээр улам хүчирхэгжин хөгжинө гэсэн итгэл төгс байна” хэмээн дурьдлаа. Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч В. Путин: Хэдийгээр хоёр улс саяхныг хүртэл сөргөлдөөн, хурцадмал байдалтай байгаа ч Украин улсыг “Ах дүү” улс гэж үздэг харилцаа өөрчлөгдөөгүй. Аливаа улс өөр өөрийн замаар хөгжих салшгүй эрхтэй байдаг. Өмнө нь ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Украин болон бусад ах дүү Бүгд найрамдах улсууд 1990 оноос өөр өөрийн бие даасан байдлыг эрэлхийлэх болсон. Энэ үеэс эхэлсэн Оросын байр суурь хэвээр байгаа гэж мэдэгдлээ.Тэрбээр цааш нь Орос оронд хэцүү цаг ирж, эдийн засгийн хувьд бүрэн бие даах шаардлагатай болсоныг сануулав. "Хөрш зэргэлдээ Украины хямралаас болоод Барууны орнууд эдийн засгийн хатуу хориг арга хэмжээ авч, газрын тосны үнэ унасан нь Орост хүнд цохилт боллоо. Үндэсний мөнгөн тэмдэгт болох рублийн ханш сүүлийн 16 жилд байгаагүйгээр уналаа. Рублийн доллартай харьцах ханш 9 хувиар унасан бөгөөд Төв банкны зохицуулалт зайлшгүй шаардлагатай боллоо. Оросууд энэ онд 100 тэрбум ам.долларын хохирол амссан бөгөөд энэ мөнгийг буцаан авчрах болно гэдгээ Путин амлажээ.