Хятад улс хөрш орнуудтайгаа харилцан ярилцахыг уриалжээ
Хятадын Батлан хамгаалахын сайд Чан Ваншуан нь хөрш зэргэлдээх орнуудтайгаа маргаан үл ойлголцлоо шийдвэрлэхийн тулд харилцан ярилцаж, ойлголцохыг хүсч буйгаа илэрхийлсэн байна. Бээжин хотноо болсон Аюулгүй байдлын чуулганы үеэр ноён Чан нь, Хятад улс Зүүн Өмнөд Азийн орнуудтай нээлттэй шууд ярилцлага хийхээр хэлэлцэж байгаа тухай хэлжээ. Одоогийн байдлаар Вьетнам болон Филиппин зэрэг тэдгээр орнуудын дөрөв нь Хятад улстай газар нутгийн маргаантай байгаа билээ. Бээжин эдгээр хөршүүдтэйгээ Өмнөд Хятадын тэнгис дэх арлуудад газар нутаг, хил хязгаарын маргаантай байгаа юм. Хятад улс нь богино хугацаанд зэвсэгт хүчнээ өргөтгөн тэлж, батлан хамгаалахын зардлаа эрс нэмэгдүүлж байгаа нь Ази номхон далайн бүст орших бусад улс орнуудтай үүсээд буй маргааныг хурцалсан явдал болсныг ажиглагчид мэдэгджээ. Өнгөрсөн онд Хятад улс маргаантай бүс нутагт хэд хэдэн удаа усан онгоц болон нисдэг тэрэг, онгоцуудыг илгээж, хөрш орнуудынхаа дургүйцлийг хүргэсэн юм.