В.Путин тэтгэвэртээ гарна
2014 оны 11 сарын 24
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний Итар-Тасс мэдээллийн агентлагт өгсөн ярилцлага өчигдөр онлайн болон бусад мэдээллийн хэрэгслээр цацагджээ. Тэрбээр энэ ярилцагынхаа дундуур тэтгэвэртээ гарах төлөвлөгөөгөө олон нийтэд зарласан байна. В.Путиний өөрийнх нь төлөвлөж буйгаар 2024 онд тэтгэвэртэй суух аж. Мөн Оросын хуульд зааснаар түүний Ерөнхийлөгчөөр ажиллах эрх дуусгавар болох юм. Итар-Тассын мэдээлснээр ноён В.Путин дээрх хугацаанаас цааш Ерөнхийлөгчөөр ажиллах нь ОХУ-д хортой гэх тайлбарыг өгчээ. Өдгөө 62 настай тэрбээр анх 2000 онд Ерөнхийлөгчийн суудалд сууж байлаа. Түүний төлөвлөж буйгаар дэлхийн хамгийн хатуу ширүүн, шийдэмгий удирдагчдын нэг дахин 10 жил улс төрийн амьдралд идэвхтэй оролцоно гэсэн үг юм.
Харин 2018 онд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эсэх нь тухайн үеийн Орос улсын болон өөрийн байдлыг харгалзан үзэж байж шийдвэрлэнэ гэжээ. Түүний ярилцлагын гол сэдэв өөрийнх нь засаглалыг эсэргүүцэгч гадаад, дотоодын хүчин зүйлсийн эсрэг хэрхэн ажриллах, тэднийг юу гэж үзэж буйгаа тайлбарлахад чиглэсэн байна. Украйнаас болж, Оросын хувь хувь, бизнесийнхэнд баруунаас хориг тавьсан нь В.Путиний хамтрагчдыг шийтгэхээс гадна нийгмийг хоёр хувааж, элит, энгийн хүмүүс болгон хагаралдуулах гэсэн гадны бүтэлгүй оролдлого гэж тодорхойлоод өөрийг нь байгаа цагт ард түмэн нь талцахгүй гэдгийг батлан хэлжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
12580
0 эможи