ОХУ-ын сөнөсөн хот, тосгод
1. Ярослав муж. Молога хот.
Ярослав Твер мужийн дунд орших энэ хотын тухай анх 12-р зуунд тэмдэглэгдсэн байдаг. Энэ хот Ижил мөрний далан баригдтал буюу 1940 он хүртэл оршин тогтнож байжээ. Далан баригдаж дуусхад тус нутагт усны түвшин далайн төвшнөөс дээш 102 м өргөгдөж хот усанд автжээ. Хотын ихэнх иргэд энэхүү гэнэтийн гамшгаас зугтаж амжилгүй амьдаараа живж үхэцгээсэн хэмээн ярьцгаадаг. Хаа нэг усны түвшин багассан үед тус хотын гудамж, талбай, оршуулгын газрын хөшөө, чулуу уснаас цухуйж харагддаг байна.
2. Твер муж. Калязин хот.
Хүн ам битүү суурьшсан энэ хотыг Рыбинскийн усан санг байгуулахын тулд усанд живүүлсэн байна. Энэхүү харгис тушаалыг хувьсгалаас өмнө Оросын хаант засгийн газар гаргажээ. Өнөөдөр энд Рыбинскийн усан сангийн билэг тэмдэг болсон Никольско сүмийн хонхот цамхаг уснаас цухуйж үзэгдэнэ.
3. Вологда муж. Чаронда хот.
Энэ хот, тосгоны түүх 13-р зууны эхэн үед хамааралтай. 15-р зуунд Кирилло-Белозерскийн сүмд харьяалагдаж байгаад дараа нь хоёрдугаар Лжедмитрийн харьяалалд шилжжээ. 18-р зуунаас эхлэн үгүйрэн сөнөж эхэлсэн ба 17-р зууны үед хүн амын тоо 14 мянганд хүрч байлаа. 20-р зуун гэхэд энд ердөө 450-хан хүн амьдарч байсан бол өнөөдөр 8 хүн үлджээ.
4. Ненецийн автономит тойрог. Пустозерск.
Нарьян-Мараас хойд зүгт 30 км-т орших Пустозерск хот анх 15-р зуунд байгуулагдаж байжээ. Хойд зүгийн буруу хэлтнүүдээс Москвагийн ванлигийг хамгаалах түшиц газар нь энэ байв. Гэвч цагийн явцад стратегийн энэ чанараа бага багаар алдаж байсан боловч хот-шорон гэх онцлогоо 20-р зууны дунд үе хүртэл хадгалсаар иржээ. 1950 онд 15-хан байшин үлдээд байсан бол 1962 он гэхэд юу ч үлдсэнгүй. Одоо эндээс зөвхөн хэн нэгний шарил дээр босгосон загалмай, эвдэрч сүйдсан сүмийн туурийг харж болно.
5. Ненецийн автономит тойрог. Амдерма тосгон.
Энэхүү тосгоныг 1933 онд хайлуур жонш олборлохоор босгож байлаа. Түүнчлэн Арктикийг эзэмших үйл ажиллагааны чухал цэг нь болж байв. Энд онгоц газардаж, Отто Шмидтийн экспедицийн баг дамжин өнгөрч байв. Мөнхий цэвдэг энэ газарт 1980 он гэхэд 5 мянган хүн амьдарч байсан бол өнөөдрийн байдлаар 500 хүрэхтэй үгүйтэй болжээ. Энд цаг уур, орчны шинжилгээний лаборатори, нисэх буудал байгаа боловч бусад нь хойт туйлын хот тосгоны нэгэн адил эвдэрч сүйтсэн барилгын араг яс л үлджээ.
6. Иультин.
Чукоткад байх энэ хот бол гянт болд, цагаан тугалганы орд газрыг түшиглэн байгуулагдсан зөвлөлтийн үеийн томоохон хот байлаа. Эндхийн иргэд 50 градусын хүйтэн салхи шуурганд балбуулан цаг агаарын хүнд нөхцөлд амьдарч байсан юм. Одоо бол сталины үеийн соёлын төвийн барилгын үлдэгдэл болон энэ тэрхэн барилгын нурсан туурь үлджээ.
7, Пермийн хязгаар. Пермь-36 хот.
Пермь-36 бол яг ч хот биш. Харин энд улс төрийн хоригдлуудыг хорих гэж 1946 онд бүхэл бүтэн лагерь байгуулагдсан юм. Энд эхний үед гэмт хэрэг үйлдсэн хууль, шүүхийн гэмт хэрэгтнүүдийг хорьдог байсан бол дараа нь төрийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн ялтнууд болон улс төрийн тэрс үзэлтнүүдийг авчран хорьж байлаа. Одоо энд тухайн үед хоригдон тарчилж байсан хүмүүсийн тухай музей байгуулжээ.