Дөрвөн талт хэлэлцээр болно

2014 оны 4 сарын 09

ОХУ, АНУ, Европын холбоо, Украины эрх баригчид ирэх долоо хоногт уулзаж, улам хурцдаж буй Украины хямралын талаар ярилцахаар тогтжээ. Хэлэлцээрт Европын холбооны гадаад бодлого хариуцсан дарга Кэтрин Эштон, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри, ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров, Украины гадаад хэргийн сайд Андрей нар оролцох юм. ОХУ Украины Крымийн автономит мужийг өөртөө нэгтгэснээс хойш зүүн мужийн хотуудад эмх замбараагүй байдал газар авч эхэлсэн билээ. Тиймээс Натогоос Украины аюулгүй байдалд заналхийлсэн алхам хийхгүй байхыг ОХУ-д сануулсан байна. Гэвч ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин "Украинд түрэмгийлэл үйлдэх ямар ч зорилго байхгүй. Зөвхөн тэнд амьдарч буй Орос иргэдийг хамгаална" хэмээн тайлбарласан байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1238
0 эможи
keyboard_arrow_up