Жагсаалын тэргүүлэгчид маргааш Бээжинг зорино
Зургаан долоо хоногийн турш тэмцэж байгаа Хонгконгийн ардчиллын төлөөх жагсаалыг тэргүүлэгч оюутнууд маргааш Бээжин хотыг зорих гэж байна. Тэдний хувьд Хятадын Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэцянтай уулзаж, удирдлагуудтай хэлэлцээр хийхийг зорьж байгаа гэнэ. Мөн Хонконгийн цагдаагийн газраас ирэх долоо хоногоос гудамж талбайг чөлөөлж,жагсаалыг тараах болсноо мэдэгдсэн байна. Хонгконгчууд удирдлагаа өөрсдөө сонгохыг хүсч Бээжингээс сонгуулийн бүрэн эрхийг шаардаж буй энэ хувьсгалыг бизнес эрхлэгчид болон наймаачид эсэргүүцэж байсан ч зорилгодоо хүрэх хүртлээ тэмцлээ зогсоохгүй гэдгээ жагсагчид мэдэгдсэн. Өнгөрсөн өдрүүдэд Бээжинд болсон олон улсын АПЕК-ын уулзалтын үеэр БНХАУ-ын төрийн тэргүүн Си Зиньпин ирэх 2017 оны сонгуулиар Ерөнхийлөн захирагчид нэр дэвшигчдийг Бээжинд хянуулах ёстой гэдгээ илэрхийлсэн билээ.