Төрийн тэргүүнүүдийн бэлэг ZTE брэндээс эхлээд Yotaphone хүртэл үргэлжиллээ

2014 оны 11 сарын 13

Аливаа томоохон уулзалтын дараа төрийн тэргүүнүүд гарын бэлгээ солилцдог уламжлалтай. Ингэхдээ ихэвчлэн тухайн улсын үндэсний хэв соёлыг илтгэсэн уран зураг, гар хийцийн зүйлсийг дурсгадаг байна. 

Тэгвэл энэ оны 9 дүгээр сард болсон ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтан дээр БНХАУ-ын дарга Си Зиньпин тогтсон уламжлалыг эвдэж, ZTE корпорацийн ZTE Grand SII загварын гар утасыг уулзалтанд ирсэн төрийн тэргүүн нарт дурсгасан нь олны анхаарлыг татаж байсан. Тэрээр энэ үйлдлээрээ дэлхий нийтэд ZTE-г Хятадын төдийгүй дэлхийн брэнд болохыг илтгэсэн явдал боллоо гэж албаныхан тухайн үед дүгнэж байсан. 

Тэгвэл гар утас бэлэглэх мода ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинээр үргэлжилж, дэлхий нийтийн сонирхолыг дахин татав. Учир нь энэ долоо хоногт БНХАУ-ын Бээжин хотноо болж буй Ази номхон далайн орнуудын Эдийн засгийн хамтын чуулга уулзалтанд 21 орны төрийн өндөрлөгүүд чуулж байгаа. 

Энэ үеэр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-ын дарга Си ЗиньПинд Оросын Ростек компанийн инженерүүдийн бүтээсэн “Yotaphone-2” нэртэй гар утасыг бэлгэллээ. Ийнхүү Хятадын ерөнхийлөгч “Yotaphone-2” гар утасны хамгийн анхны хэрэглэгч болсон байна. 

Харин манай улсын ерөнхийлөгч ямар төрлийн бэлгийг дэлхий нийтэд сурталчилж болох вэ? Бид гар утас үйлдвэрлэх түвшинд хараахан очоогүй ч гэсэн өөрийн соёл, хөгжлийн дэвшлийг харуулсан, үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэн ямар нэгэн бүтээгдэхүүнийг яагаад дэлхий нийтэд сурталчилж болохгүй гэж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11945
0 эможи
keyboard_arrow_up