Билл Гейтс Хятадуудад юу гэж зөвлөгөө өгөв

2014 оны 4 сарын 08

“Микрософт” корпорацийн үүсгэн байгуулагчдын нэг Билл Гейтс олон жил дэлхийн хамгийн баян хүмүүсийн тоонд багтсаар ирсэн билээ. Тэрбээр энэ жил ч бас жагсаалтыг тэргүүлсэн юм. Одоо хүмүүст туслах зорилготой “Билл ба Мелинда Гейтс” сангаа удирдаж байгаа бөгөөд Билл Гейтс өчигдөр Хятадуудад зөвлөгөө өгсөн байна.

 

Тэрбээр өндөр хөгжилтэй бусад орнууд шиг баян иргэд нь өглөг өгч бусаддаа тусламж үзүүлэх хэрэгтэй талаар хэлжээ. Билл Гейтс “Улс орны тулгамдаад байгаа эрүүл мэндийн асуудал, их сургуулийн судалгаа шинжилгээний баг, хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ баян иргэд, байгууллага болоод төр засгийн зүгээс санхүүгийн дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Хятадад ийм зүйл бараг л байдаггүй” гэжээ. Мөн тэрбээр үргэлжлүүлэн “Засгийн газар хүмүүстээ туслах буяны ажиллагаа, татварыг бууруулах тал дээр бодлого баримтлах хэрэгтэй” гэв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1179
0 эможи
keyboard_arrow_up