CNN Оросоос яагаад “явж” байгаагаа тайлбарлажээ

2014 оны 11 сарын 11

Америкийн CNN телесуваг Орост мэдээллээ цацахыг зогсоох шийдвэрээ ОХУ хэвлэл мэдээллийн тухай шинэ хуультай болсонтой холбогдуулан гаргажээ. Энэ талаар телесувгийн эзэмшигч компани Turner International мэдэгдэл хийсэн байна. “Оросын хэвлэл мэдээллийн тухай хуульд орсон сүүлийн өөрчлөлтүүдтэй холбогдуулан бид CNN-ийн Орос дахь хэтийн төлөвийг тооцоолж үзээд ийм шийдвэрт хүрлээ” хэмээн компанийн мэдэгдэлд дурдсан аж. “Бид тааламжтай цаг үе ирэнгүүт Оросын зах зээлд эргэж ирэх бөгөөд өөрийн хамтрагчдаа манай үйлчилгээг сэргээх дурын өөрчлөлтүүдийн талаарх мэдээллээр хангах болно гэдэгтээ найдаж байна” гэж тэд өгүүлсэн ба харин CNN-ийн оросын товчоо Москвад үлдэх аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11778
0 эможи
keyboard_arrow_up