Оросын үйлдвэрлэдэг "Yotaphone-2” утасны хамгийн анхны хэрэглэгч Си Зинь Пин

2014 оны 11 сарын 12

Өнөөдрөөс эхлэн БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо Ази номхон далайн орнуудын эдийн засгийн хамтын чуулган эхэлж байгаа билээ. Тус уулзалтад 21 орны төрийн өндөрлөгүүд чуулах бөгөөд ирэх ням гараг хүртэл үргэлжлэх юм. Тус уулзалтын үеэр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-ын ерөнхийлөгч Си Зинь Пинд нэгэн содон бэлэг өгсөн нь олны анхаарал татаж байгаа бөгөөд энэ нь ухаалаг утас байжээ.

 

Оросын ерөнхийлөгчийн бэлгэнд өгсөн ухаалаг утас нь орос инженерүүдийн бүтээсэн “Yotaphone-2” нэртэй утас бүгээд дата багц хамгаалалттай, хос дэлгэц бүхий төгс үйлдлийн системт ухаалаг утас хэмээн Путин танилцуулжээ. Тус утасны дата хамгаалалт болон, аюулгүй байдлын системийг оросын Ростек компанийн инжнерүүд төгс шийдэж өгсөн нь утасны давуу тал юм байна.

Путины өгсөн энэхүү бэлгэнд Хятадын ерөнхийлөгч сэтгэл хангалуун байгаа бололтой инээмсэглэсээр байсан бөгөөд энэ салбарт хамтран ажиллаж болох уу гэсэн асуултад Путин болно гэж хариулжээ. Ийнхүү Хятадын ерөнхийлөгч “Yotaphone-2” гар утасны хамгийн анхны хэрэглэгч болж байгаа бөгөөд Оросын Ростек компанийн мэдэгдэж байгаагаар тус ухаалаг утсыг 2015 оны эхний улиралд худалдаанд гаргах юм байна. Утасны үнэ нь 14 000 рубли буюу 300 ам доллар юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11709
0 эможи
keyboard_arrow_up