Орос, Хятадын талууд байгалийн хийн “Баруун” маршрутад гарын үсэг зурлаа

2014 оны 11 сарын 10

Бээжинд болж буй АПЕК-ийн дээд хэмжээний чуулга уулзалтын хүрээнд болсон уулзалт дээр Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Орос, Хятадын хоорондын харилцаа чухал ач холбогдолтой болох тухай мэдэгдсэн билээ. Энэ үеэр байгалийн хийн нийлүүлэлтийн “баруун” маршрутын талаарх санамж бичигт гарын үсэг зуржээ.

“Газпром”-ын зүгээс Хятадын талтай үнээ зөвшилцөнгүүт “Сибирийн хүч” хий дамжуулах хоолойн “зүүн” маршрутыг санхүүжүүлэхэд зориулагдах урьдчилгаа авахаас ч татгалзахаар шийдсэн байна.

АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд Орос ба Хятадын талууд ням гаригт 17 баримт бичигт гарын үсэг зурцгаасан бөгөөд үүн дотор байгалийн хийн салбарт хамтран ажиллах санамж бичиг багтсан аж.

Хятадын удирдагч Си Зиньпинтэй хийсэн уулзалт дээр Владимир Путин үг хэлэхдээ, Орос, Хятад хоёр улс нь дэлхийн тавцан дээрх өөрчлөлтийг үл харгалзан, хамтын ажиллагааны сонгосон чиг шугамаа дэмжин ажиллах ёстой хэмээн онцлон тэмдэглэжээ. “Олон улсын нөхцөл байдалд ямар ч өөрчлөлтүүд бий боллоо гэсэн, бид өөрсдийн сонгосон чиг шугамыг баримтлан, бүх талын харилцан ашигтай, хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэн өргөжүүлэх ёстой” гэж Оросын удирдагч мэдэгдсэн аж.

Мөн олон улсын тавцан дээр тус хоёр орны харилцан хамтын ажиллагаа хичнээн чухал болохыг Путин онцлон дурдсан байна. “Олон улсын эрх зүйн хүрээнд энхтайвныг сахин хамгаалж, түүнийг улам тогтвортой байлгахын тулд Орос ба Хятад улсуудын харилцан хамтын ажиллагаа зайлшгүй чухал юм” хэмээн ОХУ-ын Ерөнхийлөгч мэдэгджээ.

Владимир Путин, Си Зиньпин нар янз бүрийн салбаруудад юанаар тооцоо хийх боломжуудыг мөн хэлэлцсэн байна. “Юанийг бүс нутгийн валютын нөөц болгон бэхжүүлэхэд зориулж төрөл бүрийн салбаруудад юанаар харилцан тооцоо хийх сэдэвт чухал анхаарал хандуулсан” гэж Оросын удирдагчийн хэвлэлийн албаны дарга Песков өгүүлсэн аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11695
0 эможи
keyboard_arrow_up