ОХУ-ын санхүүгийн тогтвортой байдал эрсдэлд ороод байна

2014 оны 11 сарын 10

Рублийн ханшийн огцом уналтаас шалтгаалан ОХУ-ын санхүүгийн тогтвортой байдал эрсдэлд ороод байна. Үүнтэй холбоотойгоор тус улсын төв банкнаас рублийн ханшийг дэмжихийн тулд валютын арилжаан дахь оролцоогоо нэмэгдүүлэхэд бэлэн байгаагаа албан ёсоор мэдэгджээ. Гэхдээ валютын арилжааны өдрийн дээд хязгаараа 350 сая ам.доллараар тогтоохоор шийдвэрлэсэн байна. Учир нь 2014 он гарсаар 30 гаруй хувиар унаад байгаа рублийн ханшийг дэмжихээр тус улс аравдугаар сард 30 тэрбум ам.долларыг зарцуулаад байгаа юм. Энэхүү мэдэгдэл нь Украйн дахь байдал дахин хурцдаж, газрын тосны үнэ дөрвөн жилийн доод түвшинд хүрсний дараа гарсан нь олон улсын анхаарлыг татаж байна. ОХУ-ын төсвийн гол хэсгийг бүрдүүлдэг түүхий газрын тосны үнэ зургадугаар сараас хойш 30 хувиар унажээ. Мөн барууны орнуудаас ОХУ-ын хэд хэдэн компаниудад хориг тавьсан нь эдийн засагт нь дарамт учруулаад байгаа юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11687
0 эможи
keyboard_arrow_up