Жорж Буш уран зургийн үзэсгэлэнгээ нээжээ
2014 оны 4 сарын 07
АНУ-ын 43 дахь Ерөнхийлөгч Жорж Буш тосон, усан будгийн зургийн үзэсгэлэнгээ нээсэн тухай “CNN” агентлаг мэдээллээ. “Бушийн анд нөхөд” гэж нэрлэсэн уран зургийн үзэсгэлэн Техасын Даллас хотын Ерөнхийлөгчийн номын санд өчигдөр нээлтээ хийсэн аж.
Уг үзэсгэлэнд 22 уран бүтээл тавигдсан аж. Жорж Буш эдгээр зургуудаа 2000 оноос хойш зурж эхэлсэн байна. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Германы Канцлер Ангелиа Маркель, Францын Ерөнхийлөгч Францис Орланд, XIV Далай Лам, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ким Ын Хэ зэрэг хүмүүсийн хөргийг зурж, фото зурагтай нь харьцуулан тавьсан нь олны анхаарлыг ихээр татаж байгаа гэдгийг “CNN” агентлаг онцлон бичжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1135
0 эможи