Газын гэрээнд гарын үсэг зурлаа

2014 оны 11 сарын 01

Орос, Украин, ЕХ-ны төлөөлөгчид хоёр өдөр зөвлөлдсөний эцэст өвлийн улиралд газ нийлүүлэх талаар тохиролцоонд хүрч чаджээ. Ийнхүү 2015 оны гуравдугаар сарын 31 хүртэл Европ руу газ тасралтгүй дамжуулахыг баталгаажуулсан эцсийн протоколд гарын үсэг зурцгаасан байна.

Гэрээ хэлцэл амжилттай болсон талаар Еврокомиссын дарга Жозе Мануэл Баррозу мэдэгдэл хийсэн бөгөөд хоёр өдрийн турш асар их ачаалалтай ажиллан асуудлыг шийдэж чадсан явдалд оролцогч бүх талуудад талархал илэрхийлэхийн ялдамд бүх талын ашиг сонирхолд хүндэтгэлтэй хандахыг уриалсан аж.

Уг гэрээ хэлцлийн үр дүнгийн талаарх хэвлэлийн бага хурал дээр эрчим хүчний еврокомиссар Гюнтер Эттингер нарийн ширийн зүйлсийн талаар дэлгэрэнгүй ярьсан байна. Тэрээр ОУВС болон ЕХ-ноос авсан санхүүгийн тусламжийг Украин улс газын нээлттэй дансны төлбөртөө илгээнэ хэмээн баталгаажуулжээ.

Эхний төлбөр болох 1,5 тэрбум ам.доллар ойрын хугацаанд “Газпром”-ын дансанд шилжих бөгөөд энэ оны эцэс гэхэд, Киев 3,1 тэрбум долларын өрөө дарж дуусах ёстой юм байна.

Мөн Оросын Эрчим хүчний сайд Александр Новак хэвлэлийн хурал дээр мэдэгдэхдээ, 2015 оны гуравдугаар сар хүртэлх хугацаанд газын нийлүүлэлт “ав эсвэл төл” гэсэн зарчмаар явагдахгүй гэжээ. Түүнээс гадна, Оросын Засгийн газар Украинд зориулан газаа 100 ам.доллараар хямдруулах тухай баримт бичгийг ойрын хугацаанд гаргах ба ингэснээр нэг кубметр газын үнэ 385 ам.доллараас ч доош орж болох аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11231
0 эможи
keyboard_arrow_up