Дэлхийн банк зээл олгох журамдаа өөрчлөлт оруулна

2014 оны 4 сарын 03

Дэлхийн банк 2030 он гэхэд дэлхийн ядуурлыг арилгах зорилтынхоо хүрээнд зээл олгох журамдаа өөрчлөлт оруулж, зарим төрлийн үйлчилгээний төлбөрийг нэмэгдүүлэхээр боллоо. Ингэснээр ядуурлыг бууруулахад жил бүр зарцуулдаг хөрөнгийн хэмжээг 50 орчим хувиар нэмэгдүүлэх боломжтой болох аж.

 

Энэ шийдвэрийг танилцуулсны дараа Дэлхийн банкны ерөнхийлөгч Жим Ёонг Ким "Дэлхийн хөгжилд бидний олгож чадахаас хамаагүй их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай. Гэхдээ бид одоо өгч байгаагаа нэмэгдүүлэх боломжтой" гэж мэдэгдсэн.

Түүнчлэн тус банк үйлчилгээнийхээ төлбөрийг нэмэгдүүлэхээс гадна жилийн үйл ажиллагааныхаа зардлыг 400 сая ам.доллараар танахыг зорьж байгаа юм. Эдгээр ажлыг хэрэгжүүлснээр Дэлхийн банк жил бүр олгодог зээл болон зээлийн баталгааг 70 тэрбум ам.долларт хүргэхээр төлөвлөж байна. Өнгөрсөн оны зургадугаар сарыг дуустал нэг жилийн хугацаанд Дэлхийн банкнаас олгосон зээл болон зээлийн баталгааны нийт үнийн дүн 52.6 тэрбум ам.долларт хүрчээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1099
0 эможи
keyboard_arrow_up