В.Путиныг Оросын эзэн хаанаар өргөмжлөхийг дэмжлээ
2014 оны 10 сарын 28
ОХУ-ын Санкт-Петербург хотын казакууд Либерал Ардчилсан намын дарга В.Жириновскийн гаргасан ерөнхийлөгч В.Путиныг Оросын Эзэн хаанаар өргөмжлөх саналыг дэмжиж буйгаа илэрхийлсэн гэнэ. Доны Казакууд өмнө нь дээрх саналыг дэмжсэн ажээ. Казакуун Үнэн алдартны шашинтны холбооноос "АНУ-ын Аляск, Калифорни мужийг Орост нэгтгэх"-ийг шаардахаа ч хэлжээ. Түүнчлэн казакууд АНУ-ын зарим мужид Оросын соёлыг дэлгэрүүлэхийн тулд ОХУ-ын Засгийн газраас санхүүгийн дэмжлэг хүсч байгаа юм байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
10903
0 эможи