В.Путины “Валдай”-д хэлсэн үг шуугиан тарьж байна

2014 оны 10 сарын 27

Олон улсын хэлэлцүүлгийн “Валдай” клубийн нэгдсэн хуралдаанд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин оролцон, Сочи хотноо 10-р сарын 24-ний өдөр илтгэл тавьсан байна. Нэгдсэн хуралдааны гол сэдэв нь “Дэлхийн хэм хэмжээ: Шинэ дүрэм журам уу, эсвэл дүрэмгүй тоглоом уу?”

Дэлхий дахины болон бүс нутгийн аюулгүй байдлын орчин үеийн систем нь ноцтойгоор суларч, доройтсон байна гэж Оросын Ерөнхийлөгч өгүүлсэн байна. “Харамсалтай нь, дэлхий дахины болон бүс нутгийн аюулгүй байдлын өнөөгийн оршин буй систем нь биднийг гамшгаас хамгаалж чадахгүй юм. Энэхүү систем маш ноцтойгоор суларч, бутарч, доройтсон байна. Олон улсын болон бүс нутгийн инстүүцүүд улстөр, эдийн засаг, соёлын талаар харилцан үйлчлэлийн энгийн бус цаг хугацааг одоо туулж байна” хэмээн Путин олон улсын хэлэлцүүлгийн “Валдай” клубын нэгдсэн хуралдаанд оролцогчдын өмнө илтгэл тавихдаа мэдэгдсэн аж.

Олон улсын харилцааны системд шинэчилсэн засвар шаардлагатай байгаа боловч “хүйтэн дайны” ялагчаар өөрийгөө тооцдог АНУ энэ хэрэгцээг олж харахгүй байна гэж Путин тооцжээ. “Ухаалаг сэргээн засварлалтыг хийн, олон улсын харилцааны системийн шинэ бодит байдалд дасан зохицох шаардлагатай байна. Гэвч хүйтэн дайнд өөрийгөө ялагчаар тооцдог АНУ ийм хэрэгцээ байхгүй хэмээн тооцсоор байна” гэж тэрээр өгүүлсэн байна.

Хүйтэн дайны ялагчид бүх дэлхийг өөрийн хүсэл сонирхолд нийцүүлэн захирахыг шийдсэн мэт сэтгэгдэл төрж байна хэмээн АНУ-ын улстөрийн бодлогыг тайлбарлах үедээ Путин мэдэгдсэн аж. Түүний үзэж буйгаар, хүйтэн дайны үе энхтайвныг тогтоосноор дуусаагүй бөгөөд шинэ дүрэм журмын талаар гэрэл гэгээтэй, тунгалаг хэлцлүүд бий болсонгүй гэжээ. “Хүйтэн дайн дууссан. Гэвч хуучин мөрдөж байсан болон шинэ дүрэм журмыг бий болгох тухай нийтэд ойлгомжтой, цэвэр тунгалаг байдлаар гэрээ хэлцлүүд хийн энхийг тогтоох талаар амжилтанд хүрч чадаагүй байна” гэж Оросын төрийн тэргүүн өгүүлсэн байна.

Үндэсний тусгаар тогтнолын ойлголт олон орны хувьд харьцангуй зүйл болоод байна гэж тэрээр үзэж байгаа аж. “Нэг улс орон болон түүний холбоотнууд ноёрхож буй нөхцөлд “даяаршлын шийдвэрүүдийн” эрэл хайгуул нь ихэвчлэн хувийн ашиг сонирхлоо тулгах маягтай болон хувирч, энэхүү бүлэглэлийн амбиц нь дэлхий нийтийн санал мэт өргөн баригдах тохиолдлууд ч байсаар байна” хэмээн Путин онцлон тэмдэглэжээ. Орос болон Төв Ази руу олон улсын террористууд халдах үед Барууныхан хэрэв дэмжихгүй бол юу ч ажиглаагүй мэт нүдээ аниад өнгөрөөж байна хэмээн Путин шүүмжилсэн байна.

“Нэг талын захиргаадалт болон өөрсдийн хэв загвараа тулгах явдал шууд сөрөг үр дүн үзүүлж байна. Хямрал зөрчлийг нь зохицуулахын оронд улам ихэсгэж, тусгаар тогтносон бат бөх улс орны оронд эмх замбараагүй байдал нь өссөн газар нутгууд болгон хувиргаж, ардчиллын оронд нээлттэй шинэ нацистуудаас лалын хэт даврагчид хүртэлх эргэлзээтэй бүлэглэлүүдийг дэмжиж байна” гэж Владимир Путин өгүүлсэн аж.

Путин: Выступление на заседании международного дискуссионного клуба «Валдай» 24.10.2014

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10844
0 эможи
keyboard_arrow_up