Хятадын эдийн засгийн өсөлт 20 жилийн доод түвшинд хүрч магадгүй
2014 оны 10 сарын 27
Засгийн газраас эдийн засгийг дэмжих дорвитой алхам хийхгүй бол 2015 онд Хятадын эдийн засаг ердөө долоон хувиар өсөх тооцоо бий тухай тус улсын Эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн ахлах эдийн засагч Фан Жианпин анхааруулжээ. Хятадын эдийн засгийг дэлхийд хоёрдугаарт эрэмбэлэгдэхэд маш их нөлөө үзүүлсэн экспорт, үл хөдлөх хөрөнгийн хөгжил гэсэн хоёр томоохон хөдөлгүүр нь энэ удаа өсөлт саарах үндсэн шадтгаан болохыг тэрбээр тодотгосон байна. Фан Жианпины урьдчилан таамаглаж байгаа нь 51 шинжээчийн тооцоололтой дүйж байгаа бөгөөд хэрэв ирэх жил тус улсын эдийн засаг долоон хувиар тэлбэл энэ нь 1990 оноос хойшхи хамгийн туу үзүүлэлт болох ажээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
10816
0 эможи