Крымын хойгийг эрх баригчдад буцааж өгөх нь хямралыг эцэс болгох хамгийн зөв гарц
Украйнд АНУ-ыг төлөөлж байсан Элчин сайд асан Уйльям Грин Миллерийн үзэж байгаагаар одоогийн хямралаа даван туулахын тулд Украйнд АНУ-аас илүү ОХУ-ын туслалцаа хэрэгтэй байгааг онцолсон байна. Тэрээр" Одоогийн эмх замбараагүй байдал, улс төрийн мухардал, цус асгаруулсан талцлаас Украйнчууд олон жилийн дараа л салах байх. Тэгэхдээ ганц талыг түшилгүй Орос, Америк, Европын аль алинаас нь л туслалцаа хүсэх хэрэгтэй" хэмээж Украйны ирээдүйд юу юунаас илүү Орос, Америкийн эрх баригчид дээд хэмжээний уулзэлт хийж санал солилцох нь чухал байгааг онцоллоо. Мөн түүний үзэж байгаагаар Крымын хойгийг эрх баригчдад буцааж өгөх нь хямралыг эцэс болгох хамгийн зөв гарц гэж "Риа Новости"агентлагт өгсөн ярилцлагадаа дурджээ.