Өвөрмонголд Орос, Хятадын терроризмын эсрэг ...

2014 оны 10 сарын 21

Бүс нутагт гарч байгаа терроризмийн эсрэг хамтын ажиллагаа, тэмцлийг сайжруулах үүднээс Өвөр Монголын Өөртөө Засах Оронд БНХАУ, ОХУ-ын цагдаагийн хүчнийхэн хамтарсан сургуулилт зохион явууллаа. Энэ сургуулилтад Өвөр Монголын Манжуур хот болон Оросын хилийн хот болох Забайкалскийн цагдаагийн хүчнийхэн оролцож,  барьцаалагдсан иргэдийг аврах, багуудын хооронд   биеийн хүчний тэмцээнүүдийг зохион байгуулжээ. 

Энэ үеэр Өвөр Монголын Өөртөө Засах Орны орлогч дарга Ма Мин хэвлэлд өгсөн ярилцлагандаа хилийн бүсүүдийн тогтвортой, аюулгүй байдлыг хангах нь  талуудын харилцаанд чухал гэдгийг онцолжээ.

Мөн тэрээр Хятад, Оросийн хил дагуух  хар тамхины болон бусад  хууль зөрчисөн  үйлдэл, гэмт хэргийн гаралт нэмэгдэж байгааг хэлж,  үүнээс үүдэн хоёр орны хоорондох хамтын ажиллагаа зайлшгүй чухал байна гэжээ.

  Өнгөрсөн 8-р сард Өвөрмонголд терроризмийн эсрэг сургуулилт болж, БНХАУ, ОХУ-аас гадна Казахстан, Кыргыстан, Тажикистан гэсэн орнууд  оролцжээ.   

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10511
0 эможи
keyboard_arrow_up