ОХУ-д эбола бүртгэгдлээ

2014 оны 10 сарын 17

Баруун Африкийн орнуудад дэгдэж буй эбола вирус ОХУ-д бүртгэгдсэн тухай тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлжээ. Тодруулбал, Москвагаас 271 км зайтай Орёл хотын их сургуульд сурдаг хоёр Африк оюутан эболагийн халдвар авсан нь шинжилгээгээр тогтоогдсон” аж.  Оюутнуудын нэг нь эбола хурдацтай тархаж буй Гвиней улсаас ирсэн байна.

Тэднийг Орёл хотын төв эмнэлэгт тусгаарлаж, ДЭМБ-аас илгээсэн бэлдмэлээр эмчилж эхэлжээ. Мөн өвчтөнүүдтэй харьцсан хүмүүсийг тогтоох ажил эхлээд байгаа аж. ОХУ иргэдээ сонор сэрэмжтэй байхыг анхааруулсан бөгөөд шаардлагатай гэвэл хилээ хаана хэмээн мэдэгджээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10312
0 эможи
keyboard_arrow_up