Apple-ийн бүтээгдэхүүнийг Орост хориглоно
Орост Apple-ийн бүтээгдэхүүнийг худалдахыг удахгүй хориглож магадгүй аж. Учир нь АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлагийн ажилтан Э.Сноудены хэрэг явдалтай холбоотойгоор мэдээллээ хилийн чинадад хадгалдаг интернэт үйлчилгээнүүдийг Орост хориглож магадгүй болсон байна. Сүүлийн үе Оросын эрх баригчид иргэдийнхээ мэдээллийн аюулгүй байдал ихээхэн анхаарах болсноос iPhone, iPad зэрэг бүтээгдэхүүн худалдахыг гол хориглох үндэслэл гарчээ. Учир нь Apple-ийн бүтээгдэхүүнүүд хэрэглэгчийнхээ мэдээллийг “Үүл” / iCloud/ -нд хадгалдаг ба тэр нь барууны серберүүд дээр байрладаг тул АНУ-ын тусгай албад бүх мэдээллийг нь үзэх боломжтой юм. Харин ирэх оны нэгдүгээр сараас ОХУ-д хүчин төгөлдөр мөрдөх шинэ хуулийн дагуу тус улсын нутагт үйл ажиллагаа явуулж буй компаниуд Оросын иргэдийн мэдээллийг дотооддоо хадгалах үүрэг хүлээх аж.