ОХУ-ын ДНБ хоёр хувиар өсчээ
2014 оны 4 сарын 02
Өнгөрсөн улиралд ОХУ-ын эдийн засаг зах зээл дэх хүлээлтээс өндөр өсөлтийг үзүүлсэн байна. Энэ нь Украйны нөхцөл байдал хурцдахаас өмнө тус улсын эдийн засгийг гадаад худалдаа нь хүчтэй дэмжиж байсныг харуулсан байна.
Дөрөвдүгээр улиралд ОХУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүн өнгөрсөн оны мөн үеэс хоёр хувиар өссөн болохыг Холбооны Статистикийн албанаас мэдээлжээ. Энэ нь шинжээчдийн таамаглаж байснаас 0.7 хувийн өндөр өсөлт болсон байна. Харин гуравдугаар улиралд ОХУ-ын эдийн засаг 1.3 хувийн өсөлт үзүүлж байсан юм. Ийнхүү тус улсын эдийн засаг огцом өсөхөд экспортын хэмжээ 5.6 хувиар нэмэгдэж импорт 0.1 хувиар буурсан нь голлох нөлөөг үзүүлсэн байна.
Өнгөрсөн улиралд ОХУ-ын эдийн засаг зах зээл дэх хүлээлтээс өндөр өсөлтийг үзүүлсэн байна. Энэ нь Украйны нөхцөл байдал хурцдахаас өмнө тус улсын эдийн засгийг гадаад худалдаа нь хүчтэй дэмжиж байсныг харуулсан байна. Дөрөвдүгээр
улиралд ОХУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүн өнгөрсөн оны мөн үеэс хоёр хувиар өссөн болохыг Холбооны Статистикийн албанаас мэдээлжээ. Энэ нь шинжээчдийн таамаглаж байснаас 0.7 хувийн өндөр өсөлт болсон байна. Харин гуравдугаар улиралд ОХУ-ын эдийн засаг 1.3 хувийн өсөлт үзүүлж байсан юм. Ийнхүү тус улсын эдийн засаг огцом өсөхөд экспортын хэмжээ 5.6 хувиар нэмэгдэж импорт 0.1 хувиар буурсан нь голлох нөлөөг үзүүлсэн байна. Гэхдээ 2013 онд ОХУ-ын эдийн засаг сүүлийн дөрвөн жилийн хамгийн бага буюу 1.3 хувиар өссөн юм. Эдийн засгийн өсөлт удааширч байгаа нь дотоодын зарцуулалт сул байгаатай холбоотой гэж ОХУ-ын Засгийн газар үзэж байгаа аж. Хэдийгээр өнгөрсөн оны сүүлээр эдийн засаг өндөр өсөлттэй гарсан ч Холбооны Статистикийн алба энэ оны эхний улирлын төлвөө хоёр дахин бууруулж 0.6 хувь болгосон байна. Энэ нь өнгөрсөн сараас барууны орнууд болон АНУ ОХУ-ын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авч эхэлсэнтэй холбоотой юм. Харин тус улсын Засгийн газраас хэрэглэгчдийн зарцуулалтыг нэмэгдүүлэх арга хэмжээ авах саналтай байгаа ч ОХУ-ын Санхүүгийн яам энэ асуудлыг дэмжихгүй гэдгээ мэдэгдээд байна. - See more at: http://bloombergtv.mn/%D0%BE%D1%85%D1%83-%D1%8B%D0%BD-%D0%B4%D0%BD%D0%B1-%D1%85%D0%BE%D1%91%D1%80-%D1%85%D1%83%D0%B2%D0%B8%D0%B0%D1%80-%D3%A9%D1%81%D0%BB%D3%A9%D3%A9/#sthash.Gxhpi9yt.dpuf
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1009
0 эможи