Алтны борлуулалтаараа Хятад тэргүүлэв
2014 оны 4 сарын 03
Хятадын алтны борлуулалтын хэмжээ жил дараалан нэмэгдэж 2013 онд Энэтхэгийг давж байсан бол өдгөө дэлхийд тэргүүлж эхэллээ.Өнгөрсөн онд тус улсын алт борлуулалтын хэмжээ 1176.40 тонн буюу анх удаа 1000 тонныг давсан нь өмнөх оныхоос 40 гаруй хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Мөн алтны зах зээл дэх жижиглэнгийн борлуулалтын хэмжээ ч 400 тэрбум юанийг давсан төдийгүй 2012 оны эцсийн байдлаар тус улсын алтны нөөц /8196.24 тонн/-өөрөө дэлхийд хоёрдугаарт жагссан юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1005
0 эможи