АНУ, БНХАУ-ын төлөөлөгчидтэй хэлэлцээ хийхээр болжээ

2025 оны 4 сарын 25

Arslan.mn

АНУ, БНХАУ хоорондын худалдааны дайн олон улсын түвшинд нөлөөлөхүйц хурцадмал асуудал гэдгийг эдийн засгийн шинжээчид хэлж буй. 

Тэгвэл өчигдөр буу пүрэв гарагт Дональд Трампыг Норвегийн Ерөнхий сайдтай уулзах үед сэтгүүлч АНУ, БНХАУ хоорондын худалдааны хэлэлцээний асуудлын талаар асуухад "тэд өнөөдөр өглөө уулзалт хийсэн" гэсэн байна.

Харин хэлэлцүүлэгт Засгийн газрын ямар албан тушаалтнууд оролцсон тухай асуухад Дональд Трамп "Хэлэлцээнд хэн оролцсон байх нь хамаагүй. Бид энэ тухай дараа мэдээлэх байх. Гэхдээ өнөөдөр өглөө бид БНХАУ-ын төлөөлөгчидтэй уулзсан" гэжээ.

Түүнчлэн БНСУ-тай хэлэлцээ хийсэн АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент хоёр улс ирэх долоо хоногт худалдааны асуудлаар "ойлголцол"-д хүрч чадна гэж мэдэгдсэн байна.

Харин нөгөө талд тариф болон батлан хамгаалахын бодлогоос үүдэн Европын Холбоо АНУ-ын хамтын ажиллагаа нь эрсдэлд ороод байгаа юм. Үүнийг ашиглан БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин Европын Холбоотой харилцаагаа сэргээхийг эрмэлзэж байгааг судлаачид онцоллоо. Харилцааг зөөлрүүлэхийн тулд БНХАУ Европын Холбооны хэд хэдэн хууль тогтоогчдод тавьсан хориг арга хэмжээгээ цуцлахаар бэлтгэж байна гэж мэдээлсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
663044
0 эможи

keyboard_arrow_up