Трампын шаардлагыг биелүүлээгүй Харвардын их сургуулийн $2,2 тэрбумын санхүүжилтийг царцаажээ

2025 оны 4 сарын 15

Arslan.mn 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа Харвардын их сургуулийн төсвийн санхүүжилтийг царцаах шийдвэр гаргаснаа мэдээллээ.

Тодруулбал Засгийн газраас тавьсан багц шаардлагыг биелүүлэхээс татгалзсан тул тус сургуульд олгох байсан 2.2 тэрбум ам.долларын дүн бүхий буцалтгүй зээлийг царцааснаа ЗГ-ын тусгай ажлын хэсэг мэдээлсэн байна.

Д.Трампын засаг захиргаанаас сургуулийн орчин дахь Еврей үндэстнийг ялгаварлан гадуурхах үзэл буюу антисемитизмийг арилгах, сахилга хүмүүжлийн дэг журмаа чангатгах зэрэг шаардлагыг Харвардад хүргүүлээд байжээ.

Харин Харвардын зүгээс антисемитизмтэй тэмцэхэд ЗГ-тай хамтран ажиллахаа мэдэгдсэн ч нэмэлтээр тусгагдсан шаардлагуудыг биелүүлэх боломжгүйгээ илэрхийлсэн байна. Тэдгээрт сургуулийн засаглалд реформ хийх, олон талт байдал, тэгш хамруулалтын хөтөлбөрөө цуцлах, багш оюутнуудын улс төрийн үзэл баримтлалыг харгалзан элсэлтийн журамдаа өөрчлөлт оруулах зэрэг багтсан байсныг мэдэгдэлдээ дурджээ.

"Их сургууль хараат бус байдал, үндсэн хуулиар олгогдсон эрхээсээ татгалзахгүй" хэмээн Харвардын Ерөнхийлөгч Алан Гарбер онцолсон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
662790
1 эможи

keyboard_arrow_up